12/02/2015
Модон гүүр төсөллөх уралдаанд оролцох оюутнуудад
Уралдаанд орох гэж буй оюутнууд 2-408 тоот өрөөнд 12 сарын 02-ны дотор ирж бүртгүүлэх бөгөөд гүүр төсөллөх материал болон цавууг ирж авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 2-408 тоот өрөөнөөс лавлана уу
Модон гүүр төсөллөх бүтээлийн уралдаан 12 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана
Батлав: БАС-ийн захирал Э. Нинжгарав /Ph.D.
дэд проф/
“МОДОН ГҮҮР ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААН -2015”
УДИРДАМЖ
Уралдааны зорилго: Хичээлээр олж
авсан онолын мэдлэгт тулгуурлан практик
дадал олгох, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан шийдвэр гаргах, онол практикийн
мэдлэгийг сайжруулах, багаар ажиллах
чадвар эзэмшүүлэхэд уг уралдааны гол зорилго оршино.
Уралдаанаар
нийт БАС-ын 36 баг өрсөлдөж модон гүүр төсөллөлтийн туршилтын үр дүн, хүлцэх
алдаа, ханан илтгэл зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулна.
I.
Модон гүүр төсөллөлтийн ерөнхий нөхцөл, дүрэм
Гүүрийн хэмжээ:
·
Гүүрийн тулгуур хоорондын алслал – 500 мм
·
Гүүрийн хамгийн их алслал – 600 мм
·
Гүүрийн өргөн – 100мм - 200 мм
·
Гүүрийн хамгийн их жин – 450 гр
·
Дээд өндөр – 250 мм
·
Тулгуураас доош орших гүүрийн өндөр 50 мм
II.
Ханан илтгэл
Гүүрийн
төлөвлөлт, тооцоо, зураг, схем,
гүйцэтгэсэн явц, дүгнэлт зэргийг А1
форматаар харуулах
Гүүр бүтээхдээ анхаарах зүйлс:
·
Гүүрийг мөхөөлдөсний иш мод, модны цагаан цавуу ашиглан
хийх ба хадаас, утас, төмөр утас ашиглахгүй.
·
Мөхөөлдөсний модон ишийг тайрч, залгаж, будаж болно. Гэвч
залгаас нь шалгалт, хяналт хийх нөхцлийг
хангасан байна.
·
Автомашин зорчих замыг 2 урсгалтайгаар гүүрийн нийт уртын
дагуу үргэлжилсэн байхаар
гүйцэтгэнэ.
·
Авто машин зорчих замын дунд төвлөрсөн ачаа өгөх тул гүүр
төлөвлөлтөнд анхаарах.
·
Гүүрийн хэмжээ дээрх өгөгдсөн зөвшөөрөгдөх утгаас
хэтэрсэн эсвэл бага байх тохиолдолд уралдаанд оруулахгүй.
·
Гүүрийн цавуун холбоос нь бүрэн хатаж дуустал багадаа 24
цаг байдгийг бодолцон гүүрээ төлөвлөөрэй.
·
Гүүр зохион бүтээсэн багууд нэртэй байх ба бүтээл дээрээ пламастраар багийн нэрээ бичсэн
байна.
·
Туршилт эхлэхээс
өмнө бүх багийн зохион бүтээсэн гүүрийн хэмжилтийг хийж, цаашид шалгаруулалтанд
оролцох багийн нэрсийг дэс дараалуулан жагсаан бичнэ.
·
Оролцогч багууд: БАС – ийн 4 – 5 оюутнуудаас бүрдсэн байх ба өөр өөр курсын оюутнууд байж болно.
III.
Туршилт:
Модон гүүрийн туршилтыг 12 сарын 05-ны өдөр 10:00 – 15:00 цагийн хооронд
Т-106 тоот лабораторийн өрөөнд зохион байгуулна.
·
Ачааг гүүрийн гол хэсэгт автомашины зорчих хэсгийн голд
байрлуулан туршина.
·
Төвлөрсөн ачааг 2 см-ийн өргөнтэй ачаагаар өгнө.
IV.
Шалгаруулалт:
1.
Модон гүүрийн шалгаруулалтыг дараах томъёогоор
тодорхойлогдох “Үр ашгийн илтгэлцүүр хамгийн өндөр гүүр” хэмжүүрээр
Үр
ашгийн коэф
2.
Тооцоот ачааллын “Хүлцэх алдаа хамгийн бага гүүр”
хэмжүүрээр
3.
Тооцооны ачааг бодсон тооцооны тайлбар бичиг
боловсруулсан байдал,
багийн хамтын ажиллагаа, илтгэх ур чадвар зэргээр “Ханан
илтгэл” хэмжүүрээр
V.
Шагнал :
a.
“Үр ашгийн
илтгэлцүүр хамгийн өндөр гүүр” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
б. “Хүлцэх
алдаа хамгийн бага гүүр” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
в. “Ханан илтгэл” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
VI.
Зохион
байгуулагч :
БАС-ийн захирал:
Э. Нинжгарав
Ахлах
багш: Ж. Сарантуяа
Багш: О. Аланзагас
Багш: С. Мөхтуяа
Багш: С. Амарбуян
Багш: Г. Очирдорж
“Модон барилга”
клуб
БАС Оюутны зөвлөл
2015.11.24
Эрдэм Шинжилгээний Онол Практикийн Бага Хурал амжилттай болж өндөрлөлөө
“Модон бүтээц – Зөв
хэрэглээ “ сэдэвт Их, дээд сургуулийн
оюутнуудын эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал амжилттай болж
өндөрлөлөө.
Оюутны эрдэм
шинжилгээний онол практикийн бага хуралд Дарханы Шинжлэх Ухаан Технологийн
сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, ШУТИС – Үйлдвэрлэлийн Технологийн
сургууль, Барилга, Архитектур сургууль зэрэг сургуулиудын оролцож 14 илтгэл
хэлэлцүүлэгдэв. Үүнээс:
Тэргүүн байранд:
Бүтээцийн тооцооны программ. Илтгэгч Г. Мөнхтулга, Т.
Дорлигжав
Дэд байранд:
Хуучин барилгын даацын модон бүтээцийг
хүчитгэх судалгаа
Илтгэгч
Б. Батжаргал
Гутгаар байранд:
Даацын модон бүтээцийг хаягдалгүй технологиор үйлдвэрлэн хүчитгэж ашиглах
боломжийн судалгаа
Илтгэгч
Б. Дашдорж, Б. Болормаа, М. Батхишиг
Тусгай байранд:
Модон бүтээцийг өмхрөлт болон чийгийн
асуудалд
Илтгэгч Э. Төгөлдөр, Э. Түвшинсайхан
Тусгай байранд:
Модон хадаастай нийлмэл дамнуруу
Илтгэгч Г. Чойжамц, У. Халиун, С. Пүрэвбат
нарын илтгэл тус тус
шалгарлаа.
Хурлын шүүгчээр Монгол улсын зөвлөх инженер, Цац суварга
компанийн захирал Б. Гантөмөр, Монгол Улсын зөвлөх инженер Ц. Бор /Ph.D/,
Монгол улсын зөвлөх инженер Ц. Шараа нар ажиллалаа.
Нийт оролцсон илтгэлүүд:
Төвийн шахалтын
элементийн харьцуулсан судалгаа
Илтгэгч Ж. Шинэбаяр, М. Цэнгэлбаяр, Э.
Дугарсүрэн
Модон гүүрийн эдэлгээний
хугацааг уртасгах боломжийн судалгаа
Илтгэгч Ө. Дашдаваа, С. Чинзориг, Э.
Эрдэнэсүрэн
Монголын уламжлалт цавуу
болон гипсэн барьцалдуулагчтай үртсэн эдлэл үйлдвэрлэх боломжийн судалгаа
Илтгэгч Э. Насанжаргал, Ц. Жанцанноров
Ойн бэлэн материал
ашиглан эдийн засгийн хэмнэлттэй амины сууц төсөллөх
Илтгэгч: А. Анхтамжид, Э. Сувд-Эрдэнэ, Э.
Галсанцэрэн
Химийн бодис, ус
хэрэглэхгүйгээр шарж хатаасан шинэсний физик-механик шинжийн туршилт судалгааны
үр дүн
Илтгэгч: Ж. Дулмаа, Л. Даваасүрэн
Наамал банзан дамнурууны
хүчитгэлийн төрлүүд
Илтгэгч: Б. Булган, М. Лхагвасүрэн, Д.
Мягмар-Эрдэнэ
Дулаан хана, түүний
давуу тал
Илтгэгч: А. Сүхбат
Модон дамнурууг хүчитгэх
Илтгэгч: Х. Энхбаатар, Ж. Дүйнхоржав, М.
Шинэбаатар
Модон бүтээцийг галаас
хамгаалах түрхлэгийн харьцуулсан судалгаа
Илтгэгч: Г. Батмагнай, Д. Гантөмөр, Э.
Доржням
МОДОН БҮТЭЭЦ – ЗӨВ ХЭРЭГЛЭЭ”
Их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм
шинжилгээний онол практикийн бага хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа
баяр хүргэж, амжилт хүсье.
Эрхэм баян – Эрдэм ном дэлгэртүгэй
10/27/2015
УДИРДАМЖ
Батлав: БАС –ийн захирал
Э.
Нинжгарав /Ph.D. дэд проф/
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
“МОДОН
БҮТЭЭЦ – ЗӨВ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ
ИЛТГЭЛИЙН
УДИРДАМЖ
Сэдвийн хамрах хүрээ: Манай орны
нөхцөл дэх модон бүтээцийн хэрэглээ, экологи байгаль хамгаалал, нөхөн сэргээлт,
модон бүтээцийн шинэ шийдэл, технологи, бусад орны туршлага, модон бүтээцийн
холбоос, модон бүтээцийн тооцоо, модон бүтээцийг өмхрөлт болон галаас
хамгаалах шинэлэг аргууд
1.
Илтгэлийн зорилго:
“Модон ба хуванцар бүтээц”
хичээлийг судлаж буй болон судласан оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд
дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар
эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжсэнээр оюутны бүтээлч
сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлээр олж авсан мэдлэгийг нь батжуулах, онол
практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
2. Илтгэлд тавигдах
шаардлага:
§
Шинжлэх
ухааны үндэслэлтэй байх
§
Шинэлэг
санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн байх
§
Судалгаа
шинжилгээ, туршилтанд тулгуурласан байх
§
Илтгэл
тавихдаа Power point
программ дээр бэлтгэж 10-12 минутанд багтаан илтгэнэ.
§
Асуулт,
шүүмжлэл 5 мин
үргэлжилнэ.
3.
Илтгэл
шалгаруулах хугацаа:
§
Илтгэлийн хэлэлцүүлэг
11 сарын 21 нд 11.00 цагаас
Номын сангийн 604 тоот өрөөнд явагдана. /Өдөр, цагийг тухайн үед дахин зарлана/
§
Илтгэл
тавих оюутнууд илтгэлээ 11 сарын 18 – ны 19.00 цагт багтаан
ШУТИС – ийн 2 – р байрны 408 тоот өрөөнд Ж. Сарантуяа /99080878/, О. Алтанзагас
/99091848/, С.
Мөнхтуяа /91906568/ багш нарт хэвлэмэлээр болон файлаар ирүүлнэ үү.
Жич: Илтгэлийг ШУТИС – ийн эрдэм
шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. Дээрх хугацаанаас
хоцорвол илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
4.
Илтгэлийг
шалгаруулах үзүүлэлтүүд:
Дараахь 5 – н шалгуур үзүүлэлтээр 1 – 5 гэсэн
оноогоор дүгнэж шалгаруулна.
1.
Шинжлэх ухааны хувьд шинэлэг, ач холбогдолтой байдал
2.
Шинэлэг санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн
байдал
3.
Судалгаа
шинжилгээ, туршилтанд тулгуурласан байдал
4.
Илтгэл
бичих шаардлагыг
хангасан байдал
5.
Илтгэх
ур чадвар
5.
Шагнал
урамшуулал:
1 – р байр
1 -
Өргөмжлөл, мөнгөн шагнал
2
– р байр 1 - Өргөмжлөл,
мөнгөн шагнал
3
– р байр 1 - Өргөмжлөл,
мөнгөн шагнал
Тусгай
байр 2 - Өргөмжлөл, мөнгөн шагнал
Зохион байгуулагч:
ШУТИС - БАС - Барилгын инженерийн
салбар
“Модон барилга” клуб.
2015. 10. 12
10/18/2015
Саналын хариу
Би Мөнхтулгын санааг дэмжиж байна. Бүтэн сайнд лекцээ оруулаад та нар уншиж, дэвтэр дээрээ бичээд ирвэл хичээлийн үр дүн улам сайжрах юм.
Ингээд энэ аргачлалын дагуу явъя. Хамгийн гол нь оюутан та нар бас хичээгээрэй.
Ингээд энэ аргачлалын дагуу явъя. Хамгийн гол нь оюутан та нар бас хичээгээрэй.
10/01/2015
Модон дээврийн хэрэгтэй сайт
Дараах линкүүдээр ороод сараалжин настилыг хэрхэн хийхийг ажиглаарай.
http://podkryshej.ru/kak-sdelat-obreshetku-pod-profnastil-shag-ustroystvo-kryishi/
https://www.youtube.com/watch?v=RXzn6WFsH70
https://www.youtube.com/watch?v=C_FHgYGJ1o0
https://www.youtube.com/watch?v=Cp5O0W3ADSo
Шмидт атлас
Амласан ёсоор Шмидтын Атлас, модон бүтээцийн хэсэглэлийн зургуудыг татаж авахаар орууллаа. Зургуудыг сайн ажиглаад курсын төслийн ажлын зураг боловсруулахдаа ашиглаарай.
1. Шмидт Атлас
1. Шмидт Атлас
Татаж авах холбоос
2. Модон бүтээцийн хэсэглэлүүд
Татаж авах холбоос
Жишүү гулзайлт, нийлмэл эсэргүүцэлд ажиллах элементийн тооцоо
Лекц 5-ыг татаж авахаар орууллаа. Энэ хичээлийг сайн ойлгосон гэж найдаж байна.
Татаж авах холбоос
Subscribe to:
Posts (Atom)