12/02/2015

Модон гүүр төсөллөх бүтээлийн уралдаан 12 сарын 5-ны өдөр зохион байгуулагдана

Батлав: БАС-ийн захирал                                                                Э. Нинжгарав /Ph.D. дэд проф/

“МОДОН ГҮҮР ЗОХИОН БҮТЭЭХ УРАЛДААН -2015”
УДИРДАМЖ
Уралдааны зорилго: Хичээлээр олж авсан онолын мэдлэгт  тулгуурлан практик дадал олгох, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,  бие даан шийдвэр гаргах, онол практикийн мэдлэгийг сайжруулах,  багаар ажиллах чадвар эзэмшүүлэхэд уг уралдааны гол зорилго оршино.
Уралдаанаар нийт БАС-ын 36 баг өрсөлдөж модон гүүр төсөллөлтийн туршилтын үр дүн, хүлцэх алдаа, ханан илтгэл зэрэг үзүүлэлтүүдээр шалгаруулна.
I.              Модон гүүр төсөллөлтийн ерөнхий нөхцөл, дүрэм
Гүүрийн хэмжээ:
·         Гүүрийн тулгуур хоорондын алслал – 500 мм
·         Гүүрийн хамгийн их алслал – 600 мм
·         Гүүрийн өргөн – 100мм - 200 мм
·         Гүүрийн хамгийн их жин – 450 гр
·         Дээд өндөр – 250 мм
·         Тулгуураас доош орших гүүрийн өндөр 50 мм

II.            Ханан илтгэл
Гүүрийн төлөвлөлт,  тооцоо, зураг, схем, гүйцэтгэсэн явц,  дүгнэлт зэргийг  А1   форматаар  харуулах
Гүүр бүтээхдээ анхаарах зүйлс:
·         Гүүрийг мөхөөлдөсний иш мод, модны цагаан цавуу ашиглан хийх ба хадаас, утас, төмөр утас ашиглахгүй. 
·         Мөхөөлдөсний модон ишийг тайрч, залгаж, будаж болно. Гэвч залгаас нь  шалгалт, хяналт хийх нөхцлийг хангасан байна.
·         Автомашин зорчих замыг 2 урсгалтайгаар гүүрийн нийт уртын дагуу  үргэлжилсэн байхаар гүйцэтгэнэ. 
·         Авто машин зорчих замын дунд төвлөрсөн ачаа өгөх тул гүүр төлөвлөлтөнд анхаарах.
·         Гүүрийн хэмжээ дээрх өгөгдсөн зөвшөөрөгдөх утгаас хэтэрсэн эсвэл бага байх тохиолдолд уралдаанд оруулахгүй.
·         Гүүрийн цавуун холбоос нь бүрэн хатаж дуустал багадаа 24 цаг байдгийг бодолцон гүүрээ төлөвлөөрэй.
·         Гүүр зохион бүтээсэн багууд нэртэй байх ба  бүтээл дээрээ пламастраар багийн нэрээ бичсэн байна. 
·          Туршилт эхлэхээс өмнө бүх багийн зохион бүтээсэн гүүрийн хэмжилтийг хийж, цаашид шалгаруулалтанд оролцох багийн нэрсийг дэс дараалуулан жагсаан бичнэ.
·         Оролцогч багууд: БАС – ийн  4 – 5 оюутнуудаас бүрдсэн байх ба  өөр өөр курсын оюутнууд байж болно. 
III.           Туршилт:
Модон гүүрийн туршилтыг 12 сарын 05-ны өдөр 10:00 – 15:00 цагийн хооронд Т-106 тоот лабораторийн өрөөнд зохион байгуулна.
·         Ачааг гүүрийн гол хэсэгт автомашины зорчих хэсгийн голд байрлуулан туршина.
·         Төвлөрсөн ачааг 2 см-ийн өргөнтэй ачаагаар өгнө.

IV.          Шалгаруулалт:
1.    Модон гүүрийн шалгаруулалтыг дараах томъёогоор тодорхойлогдох “Үр ашгийн илтгэлцүүр хамгийн өндөр гүүр” хэмжүүрээр

Үр ашгийн коэф

2.    Тооцоот ачааллын “Хүлцэх алдаа хамгийн бага гүүр” хэмжүүрээр

3.    Тооцооны ачааг бодсон тооцооны тайлбар бичиг боловсруулсан байдал,
багийн хамтын ажиллагаа, илтгэх ур чадвар зэргээр “Ханан илтгэл” хэмжүүрээр

V.            Шагнал :

a.    Үр ашгийн илтгэлцүүр хамгийн өндөр гүүр” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал

б.  “Хүлцэх алдаа хамгийн бага гүүр” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал

в. “Ханан илтгэл” үзүүлэлтээр:
Тэргүүн байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Дэд байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Гутгаар байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр – Өргөмжлөл, мөнгөн шагнал

VI.          Зохион байгуулагч :
БАС-ийн захирал: Э. Нинжгарав
Ахлах багш: Ж. Сарантуяа
Багш: О. Аланзагас
Багш: С. Мөхтуяа
Багш: С. Амарбуян
Багш: Г. Очирдорж
“Модон барилга” клуб
БАС Оюутны зөвлөл


2015.11.24







No comments:

Post a Comment