10/27/2015

УДИРДАМЖ

Батлав: БАС –ийн захирал                                                Э. Нинжгарав /Ph.D. дэд проф/

ИХ,  ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
“МОДОН БҮТЭЭЦ – ЗӨВ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ
ИЛТГЭЛИЙН УДИРДАМЖ

Сэдвийн хамрах хүрээ: Манай орны нөхцөл дэх модон бүтээцийн хэрэглээ, экологи байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, модон бүтээцийн шинэ шийдэл, технологи, бусад орны туршлага, модон бүтээцийн холбоос, модон бүтээцийн тооцоо, модон бүтээцийг өмхрөлт болон галаас хамгаалах шинэлэг аргууд

1.   Илтгэлийн зорилго:
Модон ба хуванцар бүтээц хичээлийг судлаж буй болон судласан оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжсэнээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлээр олж авсан мэдлэгийг нь батжуулах, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

2. Илтгэлд тавигдах шаардлага:
§  Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
§  Шинэлэг санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн байх
§  Судалгаа шинжилгээ, туршилтанд тулгуурласан байх
§  Илтгэл тавихдаа Power point программ дээр бэлтгэж 10-12 минутанд багтаан илтгэнэ.
§  Асуулт, шүүмжлэл 5 мин үргэлжилнэ.

3.   Илтгэл шалгаруулах хугацаа:
§  Илтгэлийн хэлэлцүүлэг  11 сарын 21 нд 11.00 цагаас Номын сангийн 604 тоот өрөөнд явагдана.   /Өдөр, цагийг тухайн үед дахин зарлана/
§  Илтгэл тавих оюутнууд илтгэлээ 11 сарын 18 – ны 19.00 цагт багтаан ШУТИС – ийн 2 – р байрны 408 тоот өрөөнд Ж. Сарантуяа /99080878/, О. Алтанзагас /99091848/, С. Мөнхтуяа /91906568/  багш нарт   хэвлэмэлээр болон файлаар ирүүлнэ үү.
Жич: Илтгэлийг ШУТИС – ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. Дээрх хугацаанаас хоцорвол илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

4.     Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Дараахь  5 – н шалгуур үзүүлэлтээр 1 – 5 гэсэн оноогоор дүгнэж шалгаруулна.
1.    Шинжлэх ухааны хувьд шинэлэг, ач холбогдолтой байдал
2.    Шинэлэг санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн байдал
3.    Судалгаа шинжилгээ, туршилтанд тулгуурласан байдал
4.    Илтгэл бичих шаардлагыг хангасан байдал
5.    Илтгэх ур чадвар

5.    Шагнал урамшуулал:                      
    1 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    2 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    3 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    Тусгай байр 2 -  Өргөмжлөл,  мөнгөн шагнал

Зохион байгуулагч:  ШУТИС  - БАС - Барилгын инженерийн салбар

“Модон барилга” клуб.


2015. 10. 12

No comments:

Post a Comment