10/27/2015

УДИРДАМЖ

Батлав: БАС –ийн захирал                                                Э. Нинжгарав /Ph.D. дэд проф/

ИХ,  ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
“МОДОН БҮТЭЭЦ – ЗӨВ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ
ИЛТГЭЛИЙН УДИРДАМЖ

Сэдвийн хамрах хүрээ: Манай орны нөхцөл дэх модон бүтээцийн хэрэглээ, экологи байгаль хамгаалал, нөхөн сэргээлт, модон бүтээцийн шинэ шийдэл, технологи, бусад орны туршлага, модон бүтээцийн холбоос, модон бүтээцийн тооцоо, модон бүтээцийг өмхрөлт болон галаас хамгаалах шинэлэг аргууд

1.   Илтгэлийн зорилго:
Модон ба хуванцар бүтээц хичээлийг судлаж буй болон судласан оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжсэнээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хичээлээр олж авсан мэдлэгийг нь батжуулах, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

2. Илтгэлд тавигдах шаардлага:
§  Шинжлэх ухааны үндэслэлтэй байх
§  Шинэлэг санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн байх
§  Судалгаа шинжилгээ, туршилтанд тулгуурласан байх
§  Илтгэл тавихдаа Power point программ дээр бэлтгэж 10-12 минутанд багтаан илтгэнэ.
§  Асуулт, шүүмжлэл 5 мин үргэлжилнэ.

3.   Илтгэл шалгаруулах хугацаа:
§  Илтгэлийн хэлэлцүүлэг  11 сарын 21 нд 11.00 цагаас Номын сангийн 604 тоот өрөөнд явагдана.   /Өдөр, цагийг тухайн үед дахин зарлана/
§  Илтгэл тавих оюутнууд илтгэлээ 11 сарын 18 – ны 19.00 цагт багтаан ШУТИС – ийн 2 – р байрны 408 тоот өрөөнд Ж. Сарантуяа /99080878/, О. Алтанзагас /99091848/, С. Мөнхтуяа /91906568/  багш нарт   хэвлэмэлээр болон файлаар ирүүлнэ үү.
Жич: Илтгэлийг ШУТИС – ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. Дээрх хугацаанаас хоцорвол илтгэлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

4.     Илтгэлийг шалгаруулах үзүүлэлтүүд:
Дараахь  5 – н шалгуур үзүүлэлтээр 1 – 5 гэсэн оноогоор дүгнэж шалгаруулна.
1.    Шинжлэх ухааны хувьд шинэлэг, ач холбогдолтой байдал
2.    Шинэлэг санаа дэвшүүлсэн эсвэл асуудал шийдвэрлэсэн байдал
3.    Судалгаа шинжилгээ, туршилтанд тулгуурласан байдал
4.    Илтгэл бичих шаардлагыг хангасан байдал
5.    Илтгэх ур чадвар

5.    Шагнал урамшуулал:                      
    1 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    2 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    3 – р байр 1   -   Өргөмжлөл,  мөнгөн шагнал
                                    Тусгай байр 2 -  Өргөмжлөл,  мөнгөн шагнал

Зохион байгуулагч:  ШУТИС  - БАС - Барилгын инженерийн салбар

“Модон барилга” клуб.


2015. 10. 12

10/18/2015

Лекц №7. Наамал фанеран хавтан



Саналын хариу

Би Мөнхтулгын санааг дэмжиж байна. Бүтэн сайнд лекцээ оруулаад та нар уншиж, дэвтэр дээрээ бичээд ирвэл хичээлийн үр дүн улам сайжрах юм.
Ингээд энэ аргачлалын дагуу явъя. Хамгийн гол нь оюутан та нар бас хичээгээрэй.

10/01/2015

Тараах материал -2





Тараах материалууд

Татаж авах холбоос

Өөр ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Бичээрэй

Норм ба дүрмүүд

Ачаалал ба үйлчлэл

Татаж авах холбоос



Модон бүтээцийн норм

Модон дээврийн хэрэгтэй сайт


Дараах линкүүдээр ороод сараалжин настилыг хэрхэн хийхийг ажиглаарай. 

http://podkryshej.ru/kak-sdelat-obreshetku-pod-profnastil-shag-ustroystvo-kryishi/

https://www.youtube.com/watch?v=RXzn6WFsH70

https://www.youtube.com/watch?v=C_FHgYGJ1o0

https://www.youtube.com/watch?v=Cp5O0W3ADSo

Шмидт атлас

Амласан ёсоор Шмидтын Атлас, модон бүтээцийн хэсэглэлийн зургуудыг татаж авахаар орууллаа. Зургуудыг сайн ажиглаад курсын төслийн ажлын зураг боловсруулахдаа ашиглаарай.

1. Шмидт Атлас
Татаж авах холбоос

2. Модон бүтээцийн хэсэглэлүүд

Жишүү гулзайлт, нийлмэл эсэргүүцэлд ажиллах элементийн тооцоо

Лекц 5-ыг татаж авахаар орууллаа. Энэ хичээлийг сайн ойлгосон гэж найдаж байна. 

Татаж авах холбоос