ЛЕКЦ ¹2
Модон бүтээцийг өмхрөлт ба галын аюулаас хамгаалах.
Модыг
шатахаас хамгаалах
Гал түймрийн аюул нь хамгийн их хохирол учруулдаг учраас
галаас урьдчилан сэргийлж барилгад гал эсэргүүцэх иж бүрэн норм боловсруулан
мөрдөж байгаагийн дотор гол үндсэн асуудлууд нь нь БНбД 21-01-97 “Барилга
байгууламжийн галын аюулгүй байдал”- д тусгасан байдаг.
Барилгын модон бүтээцийг гал тэсвэрлэлтээр нь дараахь
гурван хязгаарын байдлыг тогтоодог.
·
Даацаа
алдах R
·
Бүрэн
бүтэн байдлаа алдах Е
·
Дулаан
тусгаарлах чанараа алдах I
Модон бүтээцийн гал тэсвэрлэлтийн эдгээр хязгаар нь
дулааны үйлчлэл эхлэхээс гал тэсвэрлэлтээр тогтоосон хязгаарын байдлын аль
нэгэнд хүрэх хүртэлх хугацаагаар тодорхойлогдоно. Барилгын бүтээцийн гал тэсвэрлэлтийн хязгаарыг
лабораторийн тусгай зууханд тодорхой горимын температурын үйлчлэлээр үлгэрийн гал тэсвэрлэлтийг тогтоох сорилт
явуулж тодорхойлно. Барилга байгууламжийн гал тэсвэрлэлтийг барилгын үндсэн
бүтээцүүдийн гал тэсвэрлэлтийн хязгаар ба гал тархалтын хязгаараар тодорхойлон
I – V зэрэг болгоно. Хэдийчинээ гал тэсвэрлэлтийн хязгаар өндөр бөгөөд гал
тархалтын хязгаар бага бол гал тэсвэрлэлтийн зэрэг өндөр байна. Гал
тэсвэрлэлтийн I зэргийн барилгад хамгийн
гал тэсвэрлэлт сайнтай бүтээцүүдийг хэрэглэх ба V зэргийн барилгад хэрэглэх
материалд тэсвэрлэлтийн хязгаар болон гал тархалтын хязгаарыг нормчлохгүй.
Модыг 2500С
хүртлэх температурт богино хугацаагаар халаахад шатах ба удаан хугацаагаар
халаахад үүнээс бага температурт шатна. Шаталтын эрчим нь очиж байгаа
хүчилтөрөгчийн байдал, хэмжээнээс хамаарна.
1м3 мод шатахад 3000м3 агаар шаардана. Барилга байгууламжийн наамал модон бүтээцийг хүрээлэн байгаа орчны
температур 350С – ээс ихгүй үед, брус ба банзан модон бүтээцийг 500С
– ээс ихгүй үед хэрэглэхийг зөвшөөрдөг. Модон бүтээцийг шатахаас хамгаалах бүтээцлэлийн ба химийн арга хэмжээнүүдийг авдаг.
Модыг шатахаас хамгаалах арга хэмжээнүүд
Модон бүтээцийг шатахаас хамгаалах бүтээцлэлийн тодорхой
арга хэмжээнүүд нь барилга байгууламжийн төрөл, зориулалтаас хамаарах ба
харгалзах төслийн нормуудад тусгагдсан байдаг. Барилга, түүний модон
бүтээцүүдийг галын аюулаас хамгаалах бүтээцлэлийн арга хэмжээ нь гал тархахыг
хязгаарлан бүтээцүүдийг зааглах ба материалын гал тэсвэрлэлтийн хязгаарыг
дээшлүүлэхэд чиглэгддэг. Тухайлбал: брандмауэрын хана хэлбэрийн гал түймрээс
хамгаалах хаалт гаргах, дээврийн ба давхар хоорондын хучилтанд тусгаарлах хаалт
хийх, метал хуудсаар бүрэх замаар хамгаалж болно. Модыг галаас хамгаалахын тулд
модонд антипирен нэвчүүлэх буюу түрхэх, галаас хамгаалах будаг түрхэх гэх
мэтийн химийн арга хэмжээнүүд авч болно. Антипирен нь модыг шатахаас урьдчилан
хамгаалах давсны уусмал юм.
Антипирены бүтцэд фосфорын хүхрийн хүчлийн аммони, борын
хүчил болон бусад химийн бодисууд орно. Жишээ нь: 3:7 ийн харьцаатай хүхрийн
хүчил ба фосфорын хүчлийн аммонийн 10 – 20% ийн усан уусмал хэрэглэдэг. Галын
үйчлэлийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх зорилгоор модыг гүн эсвэл зөвхөн
гадаргууг давсны уусмалаар нэвчүүлдэг. Метал – модон бүтээцийн металд галын химийн хамгаалалт хийгээгүй тохиолдолд
өндөр температурын үйлчлэлд метал модноос түрүүлж даацаа алддаг. Ийм бүтээцийн
гал тэсвэрлэлтийн хязгаар нь дундажаар
0.25 цаг байх ба гал тэсвэрлэлтийн хязгаарыг дээшлүүлэхийн тулд модон
элемент буюу шатахгүй материалаар бүрнэ.
Тэгш өнцөгт огтлолтой модон элементийн гал тэсвэрлэлтийн
хязгаарыг бат бэх ба тогтворын тооцоогоор тодорхойлж болно. Энэ тохиолдолд гал
түймрийн үед нүүрсжсэний дараа үлдсэн хөндлөн огтлолын хэмжээг бодолцдог.
120мм хүртэл хэмжээний цул огтлолтой хуурай шилмүүст
модон элементийн гадаргуугийн нүүрсжилтийн хурд 0.8мм/мин, наамал бол 0.7мм/мин
байдаг.
Модыг хортон шавьжаас хамгаалах
Модон бүтээцийн ашиглалтын үеийн биологийн эвдрэлийн
ноцтой шалтгааны нэг нь шавьж – цохонд идэгдэх явдал байдаг. Шавьжны хөнөөлийн,
мөөгөнцөрөөс ялгагдах нэг онцлог нь чийгтэй ба хуурай аль ч модыг гэмтээдэгт
оршино. Шавьж ба түүний авгалдай нь модоор идэш тэжээлээ хийдэг учраас модонд
нүх, хонгил гаргаж эдэлгээний бат бэхийг үлэмж муутгадаг. Цох нь өсч томрохдоо
өндөг, авгалдай, өвөг авгалдай, бие гүйцсэн шавьж гэсэн дөрвөн шатыг дамждаг.
Цох нь өндөгөө модны нарийн ан цав, нүх хонхорхойд, ховор тохиолдолд ил
гадаргуу дээр үлдээдэг. Өндөг нь нэгээс хоёр долоо хоногийн дараа мод гэмтээх
чадалтай, хатуу эрүүтэй авгалдай болдог. Модон бүтээцийг гэмтээдэг төрөл бүрийн
шавьжтай тэмцэх, устгал хийх янз бүрийн арга байдаг.
1. Модон бүтээцэд лак – будгийн материалаар хамгаалалт хийж
болно. Модон бүтээц ба элементийг чийг хамгаалалтын лак – будгийн материалаар
будах замаар чийг авах, мод гэмтээдэг мөөгөнцөр болон шавьжнаас /будсан
гадаргуу дээр өндгөө гаргадаггүй/ хамгаалдаг. Модны гадаргууг будах нь мөн
механик гэмтлээс тодорхой хэмжээгээр хамгаалж чаддаг. Ашиглагдаж байгаа модон
материал ба эд ангийн гадаргууг лак будгийн материалаар будах буюу шүрших
замаар нимгэн хамгаалалтын үе үүсгэнэ. Лак – будгийн материал нь модонд нэвчин
нимгэн эсвэл зузаавтар плёнк үүсгэнэ. Энэ лак – будгийн материалын үе нь уур
тусгаарлах болон тунгалаг, өнгөтэй гэх мэт бусад тусгай чанартай. Лак – будгийн
материалан бүрхэвчийн зузаан нь ашиглалтын нөхцөл, лак будгийн төрлөөс хамааран
100 – 250мм байна.
2. Модон бүтээц ба элементийг хортон шавьжаас хамгаалахын
тулд ариутгалын газ шүршиж болно. Ариутгалын газ нь синилийн хүчил /HCN/,
бромметил /CH3Br/ ийн бүтэцтэй байдаг. Зарим ариутгалын газ нь их концентрацитай үед хүнд
хордлого өгөх, зарим нь өрөө тасалгааг битүүмжилсэн үед хортон шавьжийг устгах
үйлчилгээ сайнтай байх, мөн тунг
тохируулан тодорхой хугацаатай, тодорхой температурт хэрэглэх зэрэг
хэрэглээний онцлогуудтай байдаг. Иймд хортон шавьж устгах ариутгалыг мэргэжлийн
байгууллагаар хийлгэх шаардлагатай.
3. Модон бүтээцийг физик аргаар ариутгаж болно. Хортон шавьжийг
бүрэн буюу хэсэгчлэн устгах
зорилгоор тусгай үйлчилгээний физик аргыг хэрэглэж болдог. Хортон
шавьжтай тэмцэх үйлчилгээний физик аргын гол давуу тал нь химийн аргуудтай
харьцуулахад хүрээлэн байгаа орчинд хоргүй, модны гадаргууд ямар нэг химийн
үйлчлэл үзүүлээгүй учраас химийн коррозийг үүсгэхгүй. Харин физик арга нь
хортон шавьжийг бүрэн устгаж чадахгүйгээс гадна модны гадаргууд ариутгалын хамгаалалт үүсгэхгүй. Иймд физик ариутгал хийсэн обьектыг магадлан
шинжлэх үзлэгийг тогтмол хийж байх ёстой.
Дараахь аргууд нь халдваргүйжүүлэх физик аргад хамаарна.
1. Модны гадаргууг
халуун хийгээр үлээлгэж шавьжийн устгал хийх. Шавьжинд идэгдсэн модон бүтээцийн
гадаргууг халуун хийгээр үлээлгэхдээ харгалзах бэлтгэлийг сайтар хангах ёстой.
Жишээ нь: хордсон модон обьектыг буулган авч ариутгах тохиолдолд хатаах шкаф,
саун, талх барих пийшин зэргийг ашиглаж болно. Энэ үед гадна талд 600С,
дотор талд 550Сбайхаар бодох ба дулааны ариутгалын үргэлжлэх хугацаа
модны зузаанаас хамаарч 0.5 – 7 цаг байж болно. Ашиглалтанд байгаа модон
обьектоо халуун хийгээр үлээлгэн ариутгах нөхцөлд тогоо, хий үлээгч, дамжуулга
хоолой зэрэг төхөөрөмжөөр халуун хийг шууд тасалгаан дотроо өгч болно. Энэ үед
өгөх агаарын температур 100 – 1200С, тасалгааны температур 80 – 1000С
байх ба халаалтыг 3 – 8 цаг барина.
2. Био хордуулагчид
/шавьж, мөөгөнцөр, бактер/ идэгдсэн модон обьектыг гамма туяагаар шарах.
Радио идэвхит эсвэл иончлогдсон цацрагаар модон обьектыг шарахдаа харгалзах
тоног төхөөрөмжийг ашиглана. Радиоидэвхит цацраг модонд 1мм гүн нэвтрэх ба
шавьж, мөөгөнцөр, бактерыг устгах доз харилцан адилгүй байна. Энэ аргын
дутагдал нь зардал ихтэй, ариутгал хийхдээ аппаратур болон техникийн аюулгүй
байдалд нарийн хяналт тавих шаардлага зүй ёсоор тавигддаг.
3. Гадаргуугийн ба гүний нэвчүүлэлт хийх. Усан ба тосон
нэвчих бодисыг модон бүтээцийн гадаргууд багсаар түрхэх, шүрших замаар модонд
гадаргуугийн боловсруулалт хийнэ. Модонд гадаргуугийн боловсруулалт хийхдээ
маслон хамгаалалтын бодисыг модны гадаргуу хуурай эсвэл хагас хуурай байх
нөхцөлд, усанд уусах хамгаалалтын бодисыг модны гадаргуу зөвхөн хуурай нөхцөлд
хийнэ. Усан уусмал ерөнхийдөө 10% иас доошгүй хамгаалалтын бодис агуулсан байх
ба чийгтэй модонд түрхэх үед бодисын агууламжийг 20% иас багагүй болгон
нэмэгдүүлж хэрэглэх шаардлагатай байдаг. Модон бүтээц босоо буюу налуу
байрласан үед түрхэцийн шингэн доош урсахыг бодолцон хамгаалалтын бодисын
агууламжийг 50% хүртэл нэмэгдүүлнэ. Модны гадаргууд уусмалыг нэг удаа эсвэл
хатсаны дараа хэд ч дахин түрхэж болно. Гүн нэвчүүлэх үед ердийн эрүүл модонд
уусмалыг 1мм – ээс багагүй гүн нэвчүүлэхээр тооцно. Бодисын нэвчих гүнг
ихэсгэхийн тулд материалыг урьдчилан халааж дараа нь үжил эсэргүүцэх уусмалтай
ваннд байлгаж болно. Ийм арга хэрэглэсэн тохиолдолд уусмалыг 10мм хүртэл гүн
нэвтрүүлж болно. Уусмалыг үүнээс гүн
нэвчүүлэх шаардлагатай үед ердийн атмосферийн даралтаас өндөр даралтанд
автоклавын арга хэрэглэж болно.
250°С хүртэл температураар богино хугацаанд халаах, эсвэл үүнээс
бага температурын үйлчлэлд удаан хугацаагаар байхад мод шатна. Температурын ихсэхэд
эхний үед модны чийг ууршина. Чийг ууршиж дуусаагүй байхад модны температур 100°С хэвээр
байдаг. Температурын 150°С¸210°С болж
нэмэгдэхэд мод хатаж, өнгө нь өөрчлөгдөж улам шар болно. Мөн химийн нүүрсжилтийн
анхны шинж илэрнэ. Модны компонентуудын задрал нь янз бүрийн температурт явагдана.
Гемицеллюлоз 160°С¸170°С , целлюлоз 150°С¸210°С, лигнин 150°С¸210°С задрана.
Ийнхүү модыг 800°С¸900°С буюу галын температурт хүртэл халаахад дулааны задрал нь
хий болон хатуу нүүрсний холимог үүсгэнэ. Модны шаталтын хоёр үе байна.
1-р үе: хий байдалтай хэсэг нь шатах дүрэлзсэн шаталтын үе.
2-р үе:
200°С-т дэгдэмхий шинж чанартай болдоггүй, түүнд агаарын хүчилтөрөгч
урсан орж ирэх тэр үед л исэлддэг нүүрсний шаталтын үе.
Энэ шаталт нь нүүрсний гадаргууд үнсний нимгэн үе үүсэхэд
л зогсоно. 1100°С¸1200°С нүүрс нь дэгдэмхий шинж чанартай болж дүрэлзэн шатах ба
энэ нь модны илчлэг чанарыг нэмэгдүүлнэ.
1м3 мод бүрэн шатахад 3000м3 агаар шаардлагатай.
Мод хэдий чинээ ил агаарт байна, агаарын хөдөлгөөн хэдий чинээ эрчимтэй байна шаталт
төдий чинээ эрчимтэй хурдан байна.
Барилга байгууламжийн
гал тэсвэрлэлтийн зэргийг үндсэн хийцийн гал тэсвэрлэлтийн хязгаар, мөн эдгээр хийцээр
гал тархах хязгаар тогтооно
Модон бүтээцийн гал тэсвэрлэлтийн хязгаар. Хүснэгт
1.6
Модон бүтээц
|
Гал тэсвэрлэлтийн хязгаар,
цаг
|
Хавтан, настил, голнуруу
|
0,5
|
Дамнуруу , татанга, арк,
рам
|
0,75
|
Багана
|
2
|
Дүүжин хавтангаар хийсэн гадна хана
|
0,5
|
Модны хөндлөн огтлолын хэмжээ ба хэлбэрээс
хамааран 0,7¸1,8 мм/мин
тогтмол хурдтайгаар шатдаг гэдгийг туршилтаар тогтоосон байна.
Барилгын матералыг
шатах байдлаар нь:
a) Шатдаг : бага зэрэг, дунд зэрэг, хэвийн, хүчтэй шатдаг
b) Шатдаггүй
Барилгын материалын шатах чанар ба түүний бүлгийг ГОСТ
302444-ийн дагуу тогтооно. Шатдаггүй материалын
хувьд нормоор зааж өгдөггүй. Мод нь шатамхай материал учир галын аюулаас хамгаалах
арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.
Барилгын материалуудыг галд
шатах байдлаар нь ангилан харуулъя.
Галд шатах байдал
|
Барилгын материалууд
|
Шатдаггүй
|
Гипс, кальк, цемент, чулуу,
Шил
Кальци-силикат хавтангууд
|
Бага зэрэг шатдаг
(шатах бүтцийн хэсэг
<1%)
|
Гипс картон хавтангууд (гадаргууг
гүйцэт бүрсэн)
Гипс эрдсийн ширхэгтэй хавтангууд
|
Дунд зэрэг шатдаг
|
Гипс картон, хөөсөнцөр ба зорогдсон шахмал хавтан
|
Хэвийн шатдаг
|
Дараах үзүүлэлт бүхий мод
ба модон материалууд: d>2мм
r > 400 кг/м3,
d>5мм r > 230 кг/м3, дээврийн хар цаас
|
Хүчтэй шатдаг
|
Цаас, модон хөвөн, сүрэл,
d>2мм мод
|
1. Модон бүтээцийг галын аюулаас хамгаалах хийцийн ба химийн
арга хэмжээ.
Модон бүтээцийг хэрэглэх үед түүнийг галын аюулаас хамгаалах
арга хэмжээг авах шаардлагатай. Үүнээс үүдэн удаан хугацааны халалттай, орчны агаарын
температур 50°С-ээс дээш гардаг нөхцөлд
наамал бус элементийг, 35°С-ээс дээш байх нөхцөлд наамал модон элементийг хэрэглэхгүй.
Модон бүтээц
нь шатдаггүй материалаар хийгдсэн гал эсэргүүцэх хашлагуудаар тусгаарлагдсан байх
ёстой. Барилгын хөндлөн чиглэлд галын эсрэг диафрагмыг даацын хийцийн дагуу 6 метрээс
ихгүй алхамтайгаар хийж өгнө.
Гал эсэргүүцэх
чадварын хувьд ан цавгүй өндөр нягт бүхий моднууд, том хөндлөн огтлол бүхий моднууд,
гөлгөр гадаргуу, дугуйрсан зах, хүрээнүүд, шатдаггүй материалтай том формат, талбай
бүхий бүтээцүүд нь илүү байдаг. Метал даруулга, боолт, бусад холбоос, тулгуурын
хийцүүд нь бүтээцийн гал тэсвэрлэлтийг буруулдаг (дулаан дамжуулагч болдог) учир
тэдгээрийг галаас хамгаалах хэрэгтэй .
Химийн арга
хэмжээнд галаас хамгаалах бодисоор нэвчүүлэх, галаас хамгаалах будгаар будах арга
хэмжээ орно. Модыг шаталтаас хамгаалах бодисуудыг антипирен
гэнэ. Галаас хамгаалах бодисууд нь шаталтын
үед их хэмжээний шатдаггүй хий ялгаруулдаг, эсвэл эзэлхүүнийг ихэсгэж хамгаалах
үеийг бий болгодог гэх мэт бодисуудыг агуулсан байдаг. Жишээ нь:
v Модыг дотроос
нь галаас хамгаалах фосфат болон аммониум сульфатаас бүрддэг давснуудыг модонд даралтаар
шингээхэд гал гарах үед хайлмаг давхрага үүсдэг. Тэр нь модны гадаргуугийн дулааныг
багасгах, шатдаггүй хий боловсруулах, модны нүүрсжилтийг идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ.
v Модыг гаднаас
нь хамгаалалтын хөөсөнцөр үүсгэн галаас хамгаалах бодисууд нь аммониумын нэгдлүүдээр
баяжуулсан бараг шатдаггүй буюу галыг саатуулах чадвартай хайлдаггүй нийлэг материалан
лакуудаас бүрдэнэ. Гал гарах үед 20-30 мм зузаанд шатдаггүй хөөсөнцөр давхрага үүсгэдэг.
2.
Модыг өмхрөлтөөс хамгаалах арга хэмжээ:
Модыг өмхрөхөөс хамгаалах
Модон бүтээцийг зөв ашиглаж, урсгал засварыг дор бүр нь
хийсэн тохиолдолд 100 ба түүнээс дээш жил ашиглагдах боломжтой. 30% ба түүнээс дээш чийгтэй модоор бэлтгэсэн
ба ашиглалтын үед чийг авсан, ашиглалтын горимыг ноцтой зөрчсөн тохиолдолд мод
биологийн эвдрэлд орж ашиглалтын хугацаа нь эрс богиносдог. Модонд биологийн
эвдрэл үүсгэх зарим төрлийн бактер, мод эвдлэгч мөөгөнцөр, мод гэмтээдэг
шавьжууд байдаг. Мөөгөнцөрийн амьдрах орчинд үүсч байгаа модны эвдрэлийг
өмхрөлт гэнэ. Мод өмхрөх гол шалтгаан нь мөөгөнцөр ургаж модны үндсэн бат бэх
хэсгүүдийг гэмтээдэг. Байрны мөөгөнцөр гэж нэрлэгдэх мөөгөнцөрүүд нь барилга
байгууламжийн модон бүтээцийг хамгийн их гэмтээдэг. Байрны мөөгөнцөрийн төрлийг
зөвхөн лабораторид нарийн шинжилгээгээр тогтооно. Гэвч тэдгээртэй тэмцэх арга
нь нийтлэг учраас нарийн тогтоох шаардлага байхгүй.
Модон бүтээцийг эвдлэгч аюултай байрны мөөгөнцөрүүд
Мөөгөнцөрийн нэр /латин/
|
Ургах тааламжтай нөхцөл
|
Хаана байрлах
|
||
Чийг
|
t, 0С
|
|||
Агаарын , %
|
Модны W, %
|
|||
Байрны мөөгөнцөр merulius lacrybans
|
80 -
95
|
22 –
50
|
8 -
27
|
Нэг давхрын шал, хана, хамар хана
|
Байрны цагаан мөөгөнцөр Poria varoraria
|
90 -
100
|
30 –
50
|
5 -
37
|
Зоорь, давхар дундын хучилт
|
Байрны хүрэн мөөгөнцөр coniophora cerebella
|
100
|
40 –
50
|
8 -
37
|
Зоорь, сан узель, дээврийн давхар
|
Байрны хавтгай /уурхайн/
мөөгөнцөр Paxxillus panuoides
|
100
|
50 –
70
|
9 -
35
|
Уурхай, чийглэг, харанхуй газар, агуулахад
|
Байрны мөөгөнцөрүүд үржих хамгийн тааламжтай нөхцөл нь
модны чийг 20% - иас дээш, орчны агаарын чийг харьцангуй өндөр, агааржуулалт байхгүй, агаарын температур 0 – 450С байх явдал юм.
Модон бүтээц мөөгөнцөрт идэгдэж байгааг дараахь шинж
тэмдгээр мэдэж болно. Үүнд:
-
Модны
гадаргууд мөөгөнцөрийн утас – сэвсгэр
цагаан хурдас үүснэ. Тасалгаанд мөөгөнцөрийн үнэр илрэнэ.
-
Модны
өнгө хувирч эхлээд улаавтар, дараа нь хүрэн буюу хар хүрэн өнгөтэй болно.
-
Модонд дагуу
ба хөндлөн ан цав үүсч призм хэлбэрийн хэсгүүдэд хуваагдана.
Мөөгөнцөрт идэгдсэн модны гэмтлийн зэргийг 5 бүлэгт
хуваана.
-
0 бүлэг: Эрүүл мод
-
1 бүлэг: Бат бэх нь 10 – 20% буурсан мод
-
2 бүлэг: Бат бэх нь 40% хүртэл буурсан мод
-
3 ба 4
бүлэг: Бат бэх нь 50% ба түүнээс дээш
буурсан аваарын төлөвт орсон мод
Модыг өмхрөхөөс хамгаалах бүтээцлэлийн арга хэмжээ
Мод бол чийг татах ба чийгээ хүрээлэн байгаа агаарт
алдамтгай материал. Чийгийн өөрчлөлтөөс мод хөөх, хагсаж улмаар бүтээцийн зангилаанууд
гажиж эвдрэх, элементүүдэд үе гарч цуурах, гажиж матийх, наасан заадлын бат бэх
нь буурах гэх мэтийн эвдрэлүүд үүснэ. Мод
хэт их чийгтэй бол /22% - иас дээш/ мөөгөнцөр үүсч эвдрэлд орно. Иймд
модон бүтээцийг өмхрөхөөс урьдчилан сэргийлэх үндсэн арга хэмжээний нэг нь
тогтмол ба үечилсэн байдлаар чийг авахаас хамгаалж ашиглалтын зөв горимыг
мөрдөх явдал юм. Барилга байгууламжийг барих ба ашиглах явцад гидрогеологи, хур
тунадас болон технологийн, мөн ус дамжуулах хоолойноос ус чийг алдагдах, өрөө тасалгаанд
конденсаци үүсэх зэрэг мод чийг авах олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Барилгын
модон бүтээцийн чийг авах түгээмэл хэлбэрүүдийг дараахь байдлаар тодорхойлж
болно.
-
Орсон хур
тунадас дээврээс шууд бүтээцэд орох
-
Ус
тусгаарлагч хангалтгүйгээс хөрсний ус бүтээцэд сорогдон очих
-
Мод
өмхрөх явцдаа өөрөө чийг /биологийн/ авах
-
Агаарт
агуулагдаж байгаа уур чийг болон модны гадаргууд суух
Модон бүтээцийн чийг авч болох эдгээр үндсэн нөхцлүүдийг
бодолцон модон бүтээцийг өмхрөхөөс хамгаалах бүтээцлэлийн олон төрлийн арга
хэмжээ авч болно. Үүнд:
- Хатсан зүсмэл материалыг бүтээцэд хэрэглэх, тухайлбал
наамал модон бүтээцэд 12% ийн чийгтэй /w=12%/, наамал бус модон бүтээцэд 20% -иас бага чийгтэй /w<20%/мод хэрэглэх
- Модон бүтээцийг тээвэрлэх ба угсрах үедээ чийг авахаас
хамгаалах
- Модон бүтээц бүхэлдээ барилгын халаалттай хэсэгт эсвэл
халаалтгүй байрлуулбал ашиглалтын нөхцөлд илүү тохиромжтой байдаг. Ийм
бололцоогүй нөхцөлд халаалттай хэсгээс халаалтгүй хэсэгт шилжих заагт дулаалга
хийнэ.
а. Модон рам бүхэлдээ
барилгын халаалттай хэсэгт
б. Модон
татанги бүхэлдээ халаалтгүй хэсэгт бусад бүтээц нь халаалттай хэсэгт байрласан
Барилгын дулаалгатай хэсгээс хүйтэн хэсэгт шилжих үед авах дулаан тусгаарлах арга хэмжээ
Даацын модон бүтээцийн тулгуурын хэсгийг үүр гарган
дулаалж хамгаална.
·
Барилгын
дээврийн карнизын зангилаанд агаар чөлөөтэй нэвтрэх завсар гаргана.
·
Модны
чулуун өрөг, төмөр бетон ба металтай харьцах хэсгүүдэд ус тусгаарлагч хийнэ.
·
Хашлага
бүтээцэд уур тусгаарлагч ба дулаан тусгаарлагчийг зөв гаргах шаардлагатай.
Модыг
өмхрөхөөс хамгаалах химийн арга хэмжээ
Өмхрөхөөс хамгаалах
бүтээцлэлийн арга хэмжээ авах боломжгүй буюу бүтээцлэлийн арга хэмжээ нь
төдийлөн баталгаатай бус тохиолдолд модны биологийн эвдрэлээс гадаргуугийн
хамгаалалтын химийн арга хэмжээ авдаг. Хамгаалалтын химийн арга хэмжээний нэг
нь модны гадаргуугийн хамгаалалтын тусгай химийн бэлдмэл – үжил эсэргүүцэгчийг
хэрэглэх явдал юм.
Өмхрөхөөс хамгаалах үжил эсэргүүцэгч бодис нь
·
Мод
гэмтээдэг мөөгөнцөр ба шавьж устгах чадалтай, харин хүн болон гэрийн тэжээмэл
амьтанд хоргүй байх
·
Модны
механик бат бэхэд нөлөөлөхгүй бөгөөд бэхэлгээний нарийвчийн метал холбоосонд
зэврэлт өгдөггүй байх
·
Модонд
хялбархан нэвчдэг боловч хялбар угаагддаггүй байх, гаж үнэргүй, хямд байх гэсэн
шаардлагууд тавигдана.
Модон бүтээцэд материалын хамгаалалтын шинж чанараар нь
дараахь зургаан ангид хуваана.
-
I бүлэг: Гоёл – заслалын
-
II бүлэг: Уур тэсвэрлэлтийн
-
III бүлэг: Био хамгаалалтын
-
IV бүлэг: Гал хамгаалалтын
-
V бүлэг: Атмосфер тэсвэрлэлтийн
-
VI бүлэг: Химийн үйлчлэлд тэсвэртэй
Хэд хэдэн төрлийн хамгаалалтын үүргийг нэгэн зэрэг
гүйцэтгэж чадах хамгаалалтын материалыг хосолмол үүрэгтэй материал гэж нэрлэнэ.
Барилгад хэрэглэдэг үжил эсэргүүцэгчийг бүтэц ба зориулалтаар нь дараахь
байдлаар ангилна.
- Усанд уусдаг /органик эсвэл минерал
гаралтай/
- Тосон /органик/
- Хосолмол
- Иж бүрэн
/үжил ба гал эсэргүүцэх/
Түгээмэл хэрэглэгддэг усанд уусдаг үжил эсэргүүцэгчид:
- Фторт натри /NaF – 3%,
ус 97%/ үнэргүй, цагаан нунтаг бодис. Модонд амархан нэвчих ба шохой,
цемент, альбастор хүрэхэд өөрийн чанараа алддаг.
- Цахиурт фторын аммони /кремнефтористый аммоний – КФА 10%,
ус 90%/ цагаан кристалл хэлбэрийн нунтаг сулавтар аммиакийн үнэртэй
- Селькур /зэс 3.5%,
хоёр хромт натри 3.5%, цуугийн хүчил 0.05%, ус 93%/
- Бэлдмэл ББ – 11 /техникийн бура 10%,
борын хүчил 10%, ус 80%/
Үжил эсэргүүцэх тосон уусмалуудаас чулуун нүүрсний масло
өргөн хэрэглэгддэг. Энэ нь чулуун нүүрсний давирхайг дахин боловсруулах замаар
гарган авсан эхүүн үнэртэй, хар хүрэн өнгөтэй шингэн. Орчин үед үжил ба гал
эсэргүүцэх чанартай иж бүрэн бүтэцтэй түрхэцийг хэрэглэх болсон. Каркасан модон
барилгын дээврийн ба давхар хоорондын хучилтын модон бүтээцийг усанд уусдаг
үжил эсэргүүцэгчээр хамгаалах ба модон бүтээцийн газар доорх хэсгийг /шон
суурь, цахилгаан дамжуулах шугмын тулгуур, төмөр замын дэр мод/ маслон үжил
эсэргүүцэх уусмалд нэвчүүлнэ. Бүтээцийг аль болох ил задгай байрлуулах, агаар
чөлөөтэй орох, үзлэг болон засвар хийх боломжийг бодолцохоос гадна хожим
шаардлагатай тохиолдолд химийн боловсруулалт хийх нөхцлийг хангах талаар
урьдчилан анхаарсан байх ёстой.
Модыг өмхрөлтөөс
хамгаалах хийцийн арга хэмжээ: нь
барилгын модон элементийн хуурай байх нөхцлийг хангахад чиглэгдэнэ. Хур тунадас,
барилгын хэсгүүдээс ирэх чийг, кондинсаци гэх мэтээс болж модны чийглэг нэмэгдэж
болно. Хур тунадасны чийгнээс хамгаалахын тулд модон хийцэд ус шууд хүрэхгүй байхаар
төлөвлөнө. Чийгтэй байранд агааржуулалтыг сайн хийх хэрэгтэй. Жишээ нь: шалны доор
хөрсний гадаргууд тусгаарлагч хийнэ. Модон элементэд чийг шууд үйлчилж байх тохиолдолд
Жишээ нь : угаалгын газар ус тусгаарлагчаар бүрэх шаардлагатай.
Капиляр чийгнээс
хамгаалахын тулд модон элемент өөр хийцтэй харьцаж байгаа хэсэгт ус тусгаарлагч
хийнэ.
Кондинсаци
үүсгэхгүй байхаар элементүүдийн байрлал зузааныг тохируулна. Био сүйтгэгчдээс хамгаалах
химийн аргыг антисептик гэнэ.
Мод хамгаалах химийн болдисууд нь мөөг ба хортон шавьжийг
устгах хор агуулсан уусмал, тосорхог буюу усанд уусах бодисууд байдаг. Уусмал бодис
агуулсан хамгаалах бодисууд нь органик хамгаалах бодисууд. Жишээ нь: буцлах заагийн
бензин (Шавьжны хор) Усанд уусдаг хамгаалах бодисууд нь голдуу борын давс буюу хром-зэсийн
давсны уусмал байдаг. Барилгын гаднах бүтээцийн шилмүүст моднуудыг хамгаалах зориулалтаар
хэрэглэнэ. Мод хамгаалах тосон бодисууд нь хүрэх, идэх, амьсгалах явцад шавьжнуудыг
хордуулдаг бодис агуулна. Барилга доторх 20% чийгтэй бүтээцүүдэд шууд шүршиж хэрэглэнэ.
Био сүйтгэгчид хэдэн төрлийн бактер, мөөгөнцөр, модны цох
хорхой, морин шоргоолж, тэнгисийн мод эдэгчүүд (наалхай, хавчын төрлүүд) .
3.
Модны химийн үйлчлэлд тэсвэрлэлт:
Мод нь метал, төмөр бетонтой
харьцуулахад химийн үйлчлэлд тэсвэртэй материалд тооцогддог. Иймээс химийн үйлчлэл
ихтэй барилгад өргөн хэрэглэдэг. Химийн үйлчлэлийн төрлөөс хамааран модыг будах, нэвчүүлэх гэх мэт нэмэлт арга хэмжээ
авч мөн авахгүйгээр хэрэглэж болно. Ер нь модыг калийн ба натрийн давс, эрдэс бордоо
гэх мэт ган, бетонд гэмтэл учруулдаг нунтаг материал хадгалах агуулахын барилгад
их хэрэглэнэ.
Химийн бодисууд нь модонд
янз бүрээр үйлчлэнэ. Жижээ нь ердийн температурт бага концентрацтай фосфор давсны
хүчил нь модыг гэмтээдэггүй. 5%-аас дээш концентрацтай хүхэрийн хүчил, азотыг хүчил
нь бага температурт модыг гэмтээнэ. Ихэнх органик хүчил нь ердийн температурт модыг
гэмтээдэггүй. Мод нь цууны, шоргоолжны, нимбэгний болон бусад хүчилийн үйлчлэлд
тэсвэртэй.
§ 1.6 Модны байгалын согог
гэмтэлүүд
Модон бүтээцийг төсөллөхдөө түүний бат бэхэд байгалын согог гэмтлүүдийн үзүүлэх
нөлөөг бодолцох ёстой. Өргөн тохиолдолд согог гэмтлүүд:
a) Жишүү үе
b) яр
c) ан цав
Ямарч гэмтэлгүй
мод байдаггүй учир модны гэмтлүүдийн үзүүлэх нөлөөг бодолцох ёстой.
a) Жишүү үе - модны ширхэг нь туушийн уртын дагуу
туушын тэнхлэгтэй яг зэрэгцээ байх тохиол харьцангуй ховор бадаг. Жишээ нь нарс
модонд нийт модны 80 хүртлэх хувийг жишүү үетэй мод эзэлдэг байна. Жишүү үе ширхэг
дагуу суналтын үе илүү муугаар нөлөөлнө. Үүнээс гадна жишүү үетэй гуалин хатахдаа
их хагарч , жишүү үетэй модоор хийсэн банз хатахдаа гажих юмуу мушигралтанд орж
эвдэрдэг.
b) Яр – модонд
их тохиолдох бөгөөд модны чанарыг их бууруулдаг. Ярны хэмжээ, тоо, байрлал зэргээс
модны чанар хамаардаг. Янз бүрийн бүлгийн модон бүтээцийн хэсгүүд ярны байх хэмжээг
хязгаарласан байдаг (элементийн уртын дагуу 20 см-т хэсэгт байх ярны хэмжээг хязгаарлана).
I бүлгийн элементэд нийт ярны хэмжээ нь : .
b- элементийн өргөн;
ярны хэмжээ (элементийн өргөний дагуух );
огтлолын хоорондох зай.
II бүлгийн
элемент :
III бүлгийн
элемент:
Том хэмжээний яр нь суналтын болон гулзайлтын элементийн суналтын бүсийн бат
бэхийг бууруулдаг. Жижиг хэмжээний яр нь шахалтын элементийн бат бэхийг бууруулдаг.
Ярны хэмжээг элементийн өргөнд харьцуулсан харьцаанаас хамааран модны бат бэх
хэрхэн буурахыг доорхи муруйгаас харж болно.
1
– суналтанд
2
– гулзайлтанд
3
– шахалтанд
Модон бүтээцийн элементийн
бүлэг Хүснэгт
1.7
Хэсгүүд болон хөндлөн огтлолын
бүс
|
Модон бүтээцийн элементийн бүлэг
|
Материалын зэрэг
|
1.
Суналтын элементүүд
; уян холбоостой нийлмэл дамнурууны суналтын бүс; 50см-ээс дээш өндөртэй наамал
дамнурууны суналтын бүс ;
2.
шахалтын ба гулзайлтын
элементүүд ; 50см-ээс дээш өндөртэй наамал
банзан дамнурууны шахалт суналтын бүс;
гулзайлт, шахалт-гулзайлт, шахалтанд ажиллах
50см-ээс бага өндөртэй наамал банзан дамнурууны шахалт суналтын бүс
3.
Гулзайлт, шахалт
– гулзайлт , шахалтанд ажиллах наамал элементийн хөндлөн огтлолын дунд бүс ; настил,
сараалж болон эвдэрсэнч даацын бүтээцэд нөлөөлөхгүй элементүүд.
|
I
II
III
|
1
2
3
|
c) Ан цав – энэ нь модны бүтэн байдлыг эвдэж үе үеэрээ салах аюулд
хүрэгдэг. Ан цаваар дамжин тоос шороо, чийг, мөөгөнцөр элементийн дотор орж гэмтээдэг.
Модон бүтээцийн тооцоонд модны согог гэмтлийг
тооцсон илтгэлцүүрийг хэрэглэнэ.
ü Шахалтанд :
ü Суналтанд :
ü Гуйлзайлтанд :
§ 1.7 Зүсмэл материалын
сортамент
Модон зүсмэл материалыг хэд хэдэн төрөлд хуваана.
a) Гуалин
b) Банз
c) Дүнз
a) Гуалингийн толгойн
, уртаараа 4¸6,5м байна.
a) b) c)
b) Банз - үед банз
гэнэ. байна.
үед нимгэн банз, үед зузаан банз гэнэ.
c) Дүнз - үед дүнз гэнэ. байна. байна.
Зүсмэл материалын урт нь
6,5м хүртэл байна (гүүрийн барилгад 9,5м). Зүсмэл модон материалд түүний чанар боловсруулатын
байдлаар чанарын зэрэг тогтоох бөгөөд I – III зэргийн зүсмэл нь барилгын хэрэгцээг
хангана. Зүсмэлийн чанарт яр ихээхэн нөлөөтэй юм. I зэргийн зүсмэл огтлолынхоо өргөний
1/4-ээс бага хэсэгт хоорондоо 20см-ээс хол орших яртай шулуун ширхэгтэй, ан цавгүй
байх бөгөөд ийм зүсмэлийг бүх төрлийн хийц элемент ялангуяа хариуцлагатай хийцэд
хэрэглэнэ. II зэргийн зүсмэл нь мөн хэмжээний зайнд орших өргөний 1/3-ээс бага хэсгийн
эзлэх яртай байж болох бөгөөд ийм модыг тооцооны эсэргүүцлийн 70%-тай тэнцэх сунгагч
хүчдэл хүлээх элементэд хэрэглэнэ. III зэргийн зүсмэл нь чанарын хувьд дээрхи зэрэгт
хүрэхгүй бөгөөд туслах чанарын хийцэд хэрэглэнэ.
Зүсмэл материалын огтлолын хэмжээ харилцан шүтэлцээтэй байдаг. Үүнийг
дараах хүснэгтэнд үзүүлэв.
Шилмүүст
модон зүсмэл материалын сортамент
Хүснэгт 1.8
Зузаан
/мм/
|
Өргөн, мм
|
16
19
22
25
32
40
44
50
60
75
100
125
150
175
200
250
|
75
100 125 150
75
100 125 150
175
75
100 125 150
175 200 225
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
75
100 125 150
175 200 225
250 275
125 150
175 200 225
250 275
150 175
200 225 250
175 200 225
250
200 225
250
250
|
Модон хийцийн
холбоосонд металл элементүүдийг өргөн хэрэглэдэг. Ялангуяа хадаас, боолт нь үндсэн
холбоос болдог.
3.
Барилгын фанер
Фанер нь олон
үетэй хуудаснуудаас тогтох сондгой тооны үетэй байна. Нэг үеийг нь шпон
гэх ба 0.2..1.0 мм зузаантай модны нимгэн үе. Фанер нь доод тал нь 3 үе шпоноос
тогтоно. Фанерын давхарласан үенүүдийг өөр хооронд нь перпендикуляр байрлуулан цавуудаж
пресслэж хийдэг.
Фанерын гадна талд наасан хуулга нь фанерын
нүүрэн ба ар гадаргууг үүсгэх ба дараах зориулалтаар ангилна.
А. Модлогын зураглал
нь ил харагдах зориулалттай гоёл чимэглэлийн эдлэл болон мебель нүүрэн гадаргууд
хэрэглэгдэх хуулга
Б. Мебель, модон
эдлэлийн нүүрэн бус ил гадаргууд хэрэглэгдэх хуулга
В. Будагдах буюу
бүрэгдэх гадаргууд хэрэглэгдэх хуулга
Г. Далд гадаргууд
хэрэглэх хуулга
Д. Гаднах байдалд
шаардлага тавигдахгүй гадаргууд хэрэглэгдэх хуулга
Фанерыг нүүрэн
ба ар талд наасан хуулганы төрлөөр нь хүснэгтэд заасны дагуу ангилна.
Фанерын нэр томъёо
тодорхойлолтыг MNS 2922-80, фанерын согог гэмтлийн ангилалыг MNS 3885-86-н дагуу
мөрдөнө.
Барилгын фанерийг
ихэвчлэн хус, нарс, шинэс модоор хийх ба B/B- ээс доошгүй зэргийн фанерыг хэрэглэнэ.
Фанерийг үйлдвэрээс хавтгай хуудас хэлбэртэйгээр гаргана. Фанерыг чанараар нь Дээд, 1, 2,3-р зэргийн фанер
гэж ангилна.
Хэрэглэсэн цавуу
болон ашиглалтын үеийн температур, чийгийн нөхцлөөс нь хамааруулан фанерийг марклана.
·
Усанд тэсвэртэй ФСФ маркийн фанер. Үүнд: Ф- фанер C-смол
Ф- фенол-формальдегидын давирхайн цавуу
·
Дунд зэргийн усанд тэсвэртэй ФК маркийн фанер.
Үүнд: Ф- фанер К- карбомидо-формальдегидны цавуу
·
Хязгаарлагдмал усанд тэсвэртэй, давирхайнд
нэвчүүлэн бакцалсан ФБ маркийн фанер. Ф- фанер Б- Бакелизированная
·
Үүнээс
гадна чухал даацын бүтээцэд чанарыг нь сайжруулсан илүү нягт, бат бэх, усанд өндөр
тэсвэртэй фанерыг хэрэглэдэг (ФБС, ФБСВ). Чанарыг нь сайжруулсан фанерийн стандарт
хэмжээ нь:
хүртэл байна. байх фанерыг фанеран хавтан гэж нэрлэнэ.
Барилгын фанерын
тооцооны эсэргүүцлийг СНиП II-25-80 –ийн 7-р хуудасны 10-р хүснэгтээс авна. Уян
харимхайн ба шилжисхийлтийн модулыг 8-р хуудасны 11-р хүснэгтээс авна.
No comments:
Post a Comment